Нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 9-р сарын 30
1. Бидний тухай
Энэхүү бодлого нь Carservice вэб сайт (carservice.mn) болон iOS, Android гар утасны аппликейшнд (цаашид "Үйлчилгээ") хамаарна. Үйлчилгээг Инфосистемс ХХК (Infosystems LLC, infosystems.mn) хөгжүүлж, ажиллуулдаг бөгөөд таны хувийн мэдээллийг хариуцагч нь мөн болно.
Үйлчилгээ нь хоёр төрлийн хэрэглэгчтэй: машинаа үйлчилгээнд бүртгүүлдэг хэрэглэгч, мөн авто үйлчилгээний газрын ажилтан. Энэ бодлого хоёуланд нь хамаарна.
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
Бид Үйлчилгээ ажиллуулахад шаардлагатай мэдээллийг л цуглуулна. Ихэнхийг нь та өөрөө оруулна; заримыг нь таныг Үйлчилгээ ашиглах үед автоматаар бүртгэнэ.
| Төрөл | Жишээ | Зорилго |
|---|---|---|
| Холбоо барих мэдээлэл | Нэр, утасны дугаар, имэйл (заавал биш), профайл зураг (заавал биш) | Бүртгэл, нэвтрэлт, баталгаажуулалт, цаг захиалгын холбоо |
| Тээврийн хэрэгсэл | Улсын дугаар, арлын дугаар (VIN), марк, загвар, он, өнгө, гүйлт | Цаг захиалга, үйлчилгээний түүх, сануулга |
| Үйлчилгээний мэдээлэл | Цаг захиалга, засварын хуудас, оношилгооны тайлан ба зураг, санал хүсэлт | Үйлчилгээ үзүүлэх, түүх харуулах, дэмжлэг |
| Төлбөрийн мэдээлэл | Нэхэмжлэлийн дугаар, дүн, төлөв, огноо | Цаг захиалгын хураамж, үйлчилгээний төлбөр баталгаажуулах |
| Байршил | Ойролцоо байршил — зөвхөн та "Ойролцоох" хайлт ашиглах үед | Танд ойр үйлчилгээний газрыг харуулах |
| Төхөөрөмж ба нэвтрэлт | Суулгалтын ID, төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, push token, IP хаяг, нэвтэрсэн цаг | Push мэдэгдэл, нэвтрэлтийн аюулгүй байдал, төхөөрөмж удирдах |
Ажилтны хувьд дээрхээс гадна ажлын эрх, салбар, ажлын хуваарь, хийсэн ажлын бүртгэл хадгалагдана. Нууц үгийг зөвхөн нэг талын hash хэлбэрээр хадгалдаг тул бид харах боломжгүй.
Бид таны харилцагчдын жагсаалт, мессеж, эрүүл мэндийн мэдээлэл, картын дугаарыг цуглуулахгүй.
3. Төхөөрөмжийн зөвшөөрөл
Аппликейшн дараах зөвшөөрлийг зөвхөн тухайн боломжийг ашиглах үед асууна. Та татгалзсан ч бусад хэсэг хэвийн ажиллана. Мөн утасныхаа тохиргооноос хүссэн үедээ цуцалж болно.
- Байршил — ойролцоох үйлчилгээний газар хайх. Зөвхөн хайлт хийх үед ашиглагдана. Арын горимд (background) байршил цуглуулахгүй, таны профайлд хадгалахгүй.
- Камер ба зургийн сан — профайл зураг, оношилгооны зураг, санал хүсэлтийн дэлгэцийн зураг хавсаргах. Зөвхөн таны сонгосон зургийг илгээнэ.
- Мэдэгдэл — цаг захиалгын баталгаажуулалт, сануулга, засварын явц.
4. Мэдээллийг ашиглах зорилго
- Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, утас/имэйлээ баталгаажуулах.
- Цаг захиалгыг сонгосон үйлчилгээний газарт дамжуулах, баталгаажуулах, төлбөр боловсруулах.
- Үйлчилгээний түүх, оношилгооны тайланг танд харуулах.
- SMS болон push мэдэгдэл илгээх (баталгаажуулалт, сануулга).
- Аюулгүй байдлыг хангах, залилан болон зүй бус хэрэглээнээс сэргийлэх, алдаа засах.
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх (нягтлан бодох бүртгэл г.м.).
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, бусад компанийн апп болон вэб дээр таныг мөрдөхгүй (tracking хийхгүй), гуравдагч этгээдэд зарахгүй. Үйлчилгээнд зар сурталчилгааны болон аналитикийн гуравдагч SDK байхгүй.
5. Мэдээлэл хуваалцах
Үйлчилгээний газар
Та цаг захиалах эсвэл үйлчилгээ авахад таны нэр, утас, машины мэдээлэл, захиалгын дэлгэрэнгүй тухайн авто үйлчилгээний газарт очно. Тэд энэ мэдээллийг өөрийн харилцагчийн бүртгэлд хадгалж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
Үйлчилгээ үзүүлэгч түншүүд
Дараах түншүүд бидний өмнөөс, зөвхөн дурдсан зорилгоор мэдээлэл боловсруулна:
- Google Firebase Cloud Messaging — Push мэдэгдэл хүргэх (push token, мэдэгдлийн агуулга)
- sendsms.mn / CallPro (messagepro.mn) — SMS баталгаажуулах код, сануулга илгээх (утасны дугаар)
- QPay — Төлбөр хүлээн авах (нэхэмжлэл, дүн). Картын мэдээллийг бид харахгүй, хадгалахгүй.
- МАК-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем (HUR) — Улсын дугаараар машины мэдээлэл татах (улсын дугаар)
- Google Maps — Газрын зураг, байршил харуулах (IP хаяг, ойролцоо байршил)
- ebarimt.mn — Байгууллага бүртгүүлэхэд регистрийн дугаараар нэр шалгах (зөвхөн байгууллагад)
Хууль ёсны шаардлага
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын албан ёсны шаардлагаар мэдээлэл өгч болно.
6. Хадгалах хугацаа
- Бүртгэлийн мэдээлэл — таныг бүртгэлээ устгах хүртэл.
- Нэг удаагийн баталгаажуулах код — хэдхэн минут.
- Уншсан мэдэгдэл — 90 хоног.
- Төлбөр, үйлчилгээний баримт — нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд.
- Нэвтрэлт, аудитын бүртгэл — аюулгүй байдлын зорилгоор хязгаарлагдмал хугацаанд.
7. Аюулгүй байдал
Мэдээллийг HTTPS шифрлэлтээр дамжуулж, хандалтын хяналттай серверт хадгална. Байгууллага бүрийн өгөгдөл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан, нууц үг hash хэлбэрээр хадгалагдана. Та нэвтэрсэн төхөөрөмжүүдээ харж, хүссэнээсээ гарах боломжтой. Интернэтээр дамжуулах ямар ч арга 100% аюулгүй биш тул эрсдэлийг бүрэн арилгана гэж баталж чадахгүй.
8. Таны эрх ба сонголт
- Профайлаасаа мэдээллээ харах, засах.
- Push мэдэгдлийг утасны тохиргооноос унтраах, байршил болон камерын зөвшөөрлийг цуцлах.
- Бүртгэлээ түр идэвхгүй болгох эсвэл бүрмөсөн устгах (доор).
- Мэдээллийнхээ хуулбарыг авах, ашиглалтыг хязгаарлах хүсэлтээ contact@infosystems.mn хаягаар илгээх. Бид 30 хоногийн дотор хариулна.
9. Бүртгэл устгах
Бүртгэлээ хоёр аргаар устгаж болно:
- Аппликейшнээс: Профайл → Бүртгэл хаах → Бүртгэл устгах.
- Апп суулгаагүй бол: carservice.mn/account-deletion хуудсанд утасны дугаараа баталгаажуулж устгана.
Шууд устгагдах мэдээлэл
Нэр, утас, имэйл, профайл зураг, нууц үг, "Миний машин" жагсаалт, мэдэгдэл, бүртгэлтэй төхөөрөмж, push token.
Хадгалагдах мэдээлэл
- Таны үйлчилгээ авсан газрын өөрийн харилцагчийн бүртгэл, засварын түүх, төлбөрийн баримт — хуулийн дагуу, таны бүртгэлтэй холбоогүйгээр.
- Ажилтны хувьд байгууллагын түүхэнд хийсэн ажил нь "Устгагдсан ажилтан" нэрээр, аудитын бүртгэлд нэр нь хадгалагдана.
Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй. Түр идэвхгүй болгох нь устгахаас өөр — дахин нэвтэрснээр бүртгэл сэргэнэ.
10. Хүүхдийн нууцлал
Үйлчилгээ нь 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэднээс санаатайгаар мэдээлэл цуглуулахгүй. Хүүхэд мэдээлэл өгсөн нь мэдэгдвэл бидэнтэй холбогдоно уу — бид устгана.
11. Cookie
Вэб сайт зөвхөн нэвтрэлтийг хадгалах, хамгаалахад зайлшгүй шаардлагатай cookie ашиглана. Зар сурталчилгааны болон мөрдөх cookie ашиглахгүй.
12. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчлэх бол энэ хуудасны огноог өөрчилнө. Чухал өөрчлөлтийг апп эсвэл SMS-ээр урьдчилан мэдэгдэнэ.
13. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
- Инфосистемс ХХК
- Имэйл: contact@infosystems.mn
- Утас: 8870116399, 70126399, 91916549
- Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баянбогд плаза, 402 тоот
