Гарын авлага

carservice.mn платформыг хэрхэн ашиглах талаарх заавар

Платформын тухай

carservice.mn нь авто засвар, үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдийг холбосон онлайн цаг захиалгын платформ юм. Доор харилцагч болон засварын газрын талд зориулсан үндсэн боломжуудыг товч танилцуулав.

Тээврийн хэрэгслийн эзэд, харилцагчдад зориулсан

  • Нэвтрэх: утасны дугаараа оруулж, ирсэн SMS кодоор баталгаажуулж нэвтэрнэ (нууц үг шаардлагагүй).
  • Автосервис хайх: байршил, ажиллах цагаар нь автосервисүүдийг харьцуулж сонгоно.
  • Цаг захиалах: сонгосон автосервисээс онлайнаар цаг товлоно.
  • Миний цаг: захиалсан цагаа хянах, түүний төлөвийг шалгах.
  • Миний машинууд: машинаа бүртгэж, дараагийн захиалгад хурдан ашиглах.
  • Үйлчилгээний түүх: өмнөх засвар, сольсон сэлбэгийн түүхээ харах.
  • Мэдэгдэл: захиалгын статус, сануулгыг мэдэгдлээр хүлээн авах.

Засварын газар, ажилтнуудад зориулсан

  • Бүртгүүлэх: 14 хоног үнэгүй туршилтаар эхлэх боломжтой, карт шаардлагагүй.
  • Багаа урих: менежер, мастер, кассч зэрэг ажилтнуудыг үүрэгтэйгээр урьж, хандалтыг хязгаарлах.
  • Захиалга удирдах: бүх захиалга, дараа төлбөрт захиалгыг нэг дороос харах, удирдах.
  • Цаг захиалга удирдах: онлайнаар ирсэн захиалгуудыг баталгаажуулах, хуваарилах.
  • Үйлчлүүлэгч ба машин бүртгэл: үйлчлүүлэгчид, тэдний машин, түүхийг нэг дороос хөтлөх.
  • Үйлчилгээ тохируулах: ажил, оношилгоо, сэлбэг/бараа, ангиллаар үнэ, боломжит үйлчилгээгээ тохируулах.
  • Нөөц ба сэлбэг: барааны үлдэгдэлд хяналт тавих.
  • Тайлан: орлого, ачаалал, гүйцэтгэлийн бодит цагийн тайлан харах.
  • Тохиргоо: байгууллагын мэдээлэл, салбарууд, QPay холболт, багц (subscription) удирдах.

Асуулт байвал

Түгээмэл асуултын хариултыг нүүр хуудасны Асуулт хариулт хэсгээс үзнэ үү. Нэмэлт тусламж хэрэгтэй бол бидэнтэй contact@infosystems.mn хаягаар эсвэл Холбоо барих хуудаснаас холбогдоорой.